Эмийн сангийн борлуулалт, тасгийн худалдан авалт, сувилагчийн ирц, сарын цалин. Өдөр бүр хийгддэг эдгээр ажил нэг дор бүртгэгдээд нягтлан бодогчийн журнал руу өөрөө орж ирнэ. Excel дамжуулж, нэг баримтыг гурван хүн дахин шивэх шаардлагагүй.
Таны ашигладаг системүүдтэй холбогдоно
Баримт үүссэн газраа нэг удаа бүртгэгдэнэ. Батлах хүн нь утсаараа батална, нягтлан нь бэлэн бичилтийг л харна.
Эмийн санч борлуулалтаа, нярав бараагаа, хүний нөөц цалингаа өөр өөрийн дэлгэцээс оруулна.
Хүсэлт батлах хүн рүүгээ өөрөө очиж, имэйл, мэдэгдлээр сануулна. Гарын үсэг цуглуулж өрөө өрөөгөөр явах хэрэггүй.
Нэг удаа тохируулсан дүрмээр баримт бүр дебет, кредит нь тэнцсэн бичилт болно.
Гүйлгээ баланс, санхүүгийн тайлангаа сарын эцсийг хүлээлгүй, хүссэн үедээ нээнэ.
Нягтлан бодогч дахин бичих шаардлагагүй. Нэхэмжлэхийг хадгалах тэр мөчид тэнцсэн бичилт журналд орчихсон байна. Сарын эцсийн бужигнаан ч үгүй.
| Данс | Дебет | Кредит |
|---|---|---|
1310 Авлага — худалдаа | 1,250,000 | |
4110 Үйлчилгээний орлого | 1,250,000 | |
| 1,250,000 | 1,250,000 |
Эмнэлэг, эмийн сангийн ажилтнуудын өдөр бүр тулгардаг асуудлаас санаа авч хийсэн.
Цагийг утаснаас биш серверээс авна. Өөр хүний утас эсвэл хуурамч байршил илэрвэл апп нүүрний зураг авахуулж, хүний нөөц нь шалгана.
Хэдэн хүн хэрэгтэй, хэн аль өдрийг хүсэж байна, хэн амралттай байгааг тооцоод сарыг шударгаар хуваана. Шөнийн жижүүр нэг хүн дээр овоорохгүй.
Борлуулалт кассын компьютерт хадгалагдаад, холболт сэргэмэгц өөрөө нэгтгэгдэнэ.
Банкны хуулга шууд орж ирнэ. Аль хэдийн орсон гүйлгээг дахин оруулахгүй.
Гэрээний 17, журмын 21 загвар шинэ байгууллагад анхнаасаа бэлэн байна. Хоосон хуудаснаас эхлэх хэрэггүй.
Касс хугацаа ойртсон цувралыг эхэлж зарахыг санал болгоно.
Хэрэгтэй модулиа эхлээд ашиглаад, бусдыг нь дараа нэмж болно. Аль модульд хийсэн ажил ч санхүүд өөрөө тусна.
Өглөөнөөс орой хүртэл мэдээлэл эмнэлэг дотор ингэж урсана.
Байршил, утас нь шалгагдаад, ажилласан цаг нь сарын цалинд шууд тусна.
Касс аль цувралыг зарахыг санал болгоно. Интернэт тасарсан ч борлуулалт зогсохгүй.
Батлах хүн утсандаа мэдэгдэл аваад, хурлын завсар ч баталчихна.
Чанарын шалгалтад орж, хүлээн авмагц үлдэгдэл, өртөг, өглөг шинэчлэгдэнэ.
Гүйлгээ бүр харгалзах төлбөртэйгөө тулгагдана. Хэн ч гараар шивэхгүй.
Гүйлгээ баланс, санхүүгийн тайлан аль хэдийн бэлэн болчихсон байна. Илүү цаг суух шаардлагагүй.
Karte-тай холбогдож, даатгалын нэхэмжлэл, жижүүрийн хуваарь, чанарын үнэлгээгээ нэг дор хөтөлнө.
Интернэтгүй ч ажилладаг касс, бар код, цуврал ба хугацааны хяналт, ээлжийн тайлан.
Харилцагчийн зээлийн хязгаарыг хянаж, захиалгаа түүвэрлэн хүргэж, тендерт оролцоно.
Салбар бүр бие даан ажиллаж, удирдлага нь нэгдсэн тайлангаа нэг дороос харна.
Товчийг дараад ялгааг нь хараарай.
Ирцээ бүртгэх, хуваариа харах, чөлөө хүсэх. Бүгдийг утсаараа хийнэ, апп нь вэб системтэй шууд холбоотой.
Хэн юуг харах, юуг өөрчлөхийг та өөрөө шийднэ.
Нярав нягтлангийн дэлгэцийг, кассчин цалинг харахгүй.
Нэвтэрсэн, зассан, устгасан бүхэн нэр, цагтайгаа үлдэнэ.
Хэсэг хугацаанд хөдөлгөөнгүй бол систем өөрөө гаргана.
Тайлангаа өгсөн сарын бичилтийг хэн ч санамсаргүй өөрчилж чадахгүй.
Танай байгууллагын системийн админ үүсгэж өгнө. Хүний нөөц эсвэл мэдээллийн технологийн албандаа хандаарай.
Болно. Салбар, байгууллага бүр өөрийн дансны төлөвлөгөө, тохиргоотой бөгөөд бие биеийнхээ мэдээллийг харахгүй.
Бий. Ажилтнууд iOS, Android утсаараа ирцээ бүртгэж, хуваариа харж, хүсэлтээ илгээнэ.
Тийм. Бараг бүх жагсаалт, тайлан дээр Excel товч бий, хэвлэж ч болно.
Санаа зоволтгүй. Хэсэг хугацаанд идэвхгүй байвал систем таныг өөрөө гаргана. Буцаж нэвтрээд ажлаа үргэлжлүүлнэ.
Байгууллагаас өгсөн нэр, нууц үгээрээ нэвтэрнэ үү.